← Өдөр тутмын мэдээ
AI-ийн эрин үед хүний бүтээсэн контент илүү тод ялгарна.
AI маркетинг болон контент үйлдвэрлэлд гүн гүнзгий нэвтрэх тусам хэрэглэгчдийн дунд "роботжсон" агуулгаас татгалзах хандлага нэмэгдэж байна. Нийтийн сүлжээ хиймэл аргаар бүтээсэн зураг, бичвэрээр дүүрэх тусам хүмүүс бодит байдал, хүний сэтгэл хөдлөл болон жинхэнэ харилцааг илүүтэй эрэлхийлэх болов.

Судалгаанаас харахад:
• Их Британийн иргэдийн 63% нь AI нэмэгдэхийн хэрээр хүний гараар бүтээсэн зүйлсийг илүү үнэлдэг гэж хариулсан.
• Хэрэглэгчдийн 30% нь илт AI ашигласан сурталчилгаа харвал тухайн брэндэд итгэх итгэл нь буурдаг.
• Харин AI ашигласнаа нуусан тохиолдолд хэрэглэгчдийн 80% нь тухайн брэндэд итгэх итгэлээ бууруулж, ийм нөхцөлд өөр брэнд сонгоход бэлэн байна гэжээ. (Mintel, 2026)
Бодит жишээ: Coca-Cola (2025 оны 12-р сар) Coca-Cola компани уламжлалт “Holidays Are Coming” баярын сурталчилгаагаа бүхэлд нь AI-аар бүтээж цацсан нь хэрэглэгчдээс асар том шүүмжлэл дагуулсан. Хэрэглэгчид хүний дулаан мэдрэмж, уран бүтээлчдийн хөдөлмөр үгүйлэгдэж байгааг онцолж, уг кампанит ажлыг "сэтгэлгүй, хиймэл" хэмээн шүүмжилсэн нь AI-д дагнах нь брэндийн нэр хүндэд эрсдэлтэйг харуулсан юм.